МАХН-ынхан 90 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан 90 жилийн ойг тэмдэглэнэ

МАХН-ын Түр штабынхан намынхаа 90 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн мэдэгдэж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг угтаж олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, дээрх өдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолборт тус бүр цэцэг өргөх бол гишүүд, дэмжигчдийнхөө дунд спортын тэмцээн зохион явуулахаар болсон аж. Мөн гуравдугаар сарын 1-нийг угтаж, Улаанчулуут болон Цагаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэнэ. Дээрх арга хэмжээнд Үндэсний шинэ нам, БНН, иргэний нийгмийн байгууллагууд мөн нэгджээ.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж