281 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

281 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Улсын хэмжээнд эрүүгийн 533 хэрэгт 634 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 3.2 хувийг эзэлж байгаа аж. Төрийн албан хаагчдын үйлдсэн хэргийг хэргийн ангиллаар авч үзвэл  нийт  хэргийн 226 буюу 42 хувь нь хөнгөн гэмт хэрэг, 303 буюу 57 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 60 буюу 11 хувь нь хүнд гэмт хэрэг, 10 буюу 1.8 хувь нь онц хүнд гэмт хэргийг үйлджээ. Гэмт хэрэг үйлдэгсдийн 512 буюу 80.7 хувь нь эрэгтэй, 122 буюу 19.2 хувь нь эмэгтэй төрийн албан хаагчид байна.

Хэргийг шийдвэрлэсэн байдлын авч үзвэл гарсан хэргийн 281 буюу 52 хувийг хэрэгсэхгүй болгож 119 буюу 22.3 хувийг яллах дүгнэлт үйлдсэн болон яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шийлжүүлж, 42 буюу 7.8 хувийг харъяаллаар шилжүүлж, 84 хэрэг буюу 4.4 хувь нь мөрдөн байцаалтын ажиллагаанд байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн хууль зүйн үндэслэлийг авч үзвэл: “яллагдагч хохирогчтой эвлэрсэн”, “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдсан зэрэг үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгожээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж