Казахстаны гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Казахстаны гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгчээ

Казахстан Улсын нутаг дэвсгэрт онц хүнд гэмт хэрэг үйлдэж улмаар шүүхийн шатнаас оргон зайлж Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байсан 39 настай С гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид  хамтран эрэн сурвалжилж  баривчилсан талаар бид өмнө нь  мэдээлж байсан.   Тэгвэл  дээрх онц хүнд гэмт хэрэгтнийг тус улсын хууль сахиулах албанынханд Баян-Өлгийн аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийнхан хүлээлгэн өгчээ. Тэд “Оскемен” Олон Улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр нутаг буцах гэнэ. Оргодол  С нь  онц ноцтой хэрэг үйлдсэнийхээ дараа буюу 2001 онд анхан шатны шүүхийн шатнаас оргон зайлж улмаар манай улсын нутаг дэвсгэрт есөн жил орогносон болохыг  хуулийн ажилтнууд тогтоосон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж