Дүүрэг бүрт хүүхдийн кабинет нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Дүүрэг бүрт хүүхдийн кабинет нээнэ

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд   дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлгийн дэргэд  хүүхэд, өсвөр үе, дархлаажуулалтын кабинет нээхээр болжээ. Энэхүү кабинетэд жирэмсний хяналт, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Мөн дүүрэг бүрт эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх кабинетийг ажиллуулах юм байна. Түүнчлэн ДОХ, бэлгийн замын өвчний тусламж үйлчилгээний хэд хэдэн кабинет хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Дүүргүүдийн эмнэлэг дээр кабинетууд нээгээд ирэхээр эмч мэргэжилтний орон тооны асуудал гарч ирдэг. Харин төрөөс энэ оны төсөвт 146 орон тоо шинээ баталсан байна. Гэвч энэ нь хангалтгүй учир Нийгмийн эрүүл мэндийн газраас дахин асуудал тавьж, төсвийн тодотголоор орон тоо нэмж оруулахаар ярьж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж