Д.Сүрэнхор Тахир соёотод адуу маллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор Тахир соёотод адуу маллаж байна

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж гурван жил нь хасагдан дөрвөн жилийн  хорих ялыг биеэр эдлэх шүүхийн шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Одоогоор хүмүүжигч Д.Сүрэнхор нь Тахир соёот дахь жирийн дэглэмтэй хорих ангид адуу маллаж байгаа аж. Харин түүний эхнэр Д.Эрдэнэ-Отгоны  согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  хүний амь нас хохироосон  хэргийг Тээврийн прокурорын газраас   Замын цагдаагийн газар руу нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан мэдээлэл байна. Тэрбээр өнгөрсөн оны  арваннэгдүгээр сарын15-16-нд шилжих  шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт  “Toyota Vitz” маркийн УНН 70-20 дугаартай автомашины жолоодож явахдаа Дархан-Уул аймгийн харьяат 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэгт шалгуулж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж