Баянзүрх дүүрэгт хорооны байр барихыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт хорооны байр барихыг хүсэв

Хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн иргэдэд өнгөрсөн онд хийсэн ажил, энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлаа тайлагналаа. Энэ үеэр тус дүүргийн иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог тус дүүргийн иргэдийн зүгээс нийгмийн асуудлыг олонтаа тавьжээ. Баянзүрх дүүргийн  наймдугаар хорооны хэсгийн ахлагч Н.Буд “Манай дүүрэг хүн ам олонтой учир  төрийн анхан шатны үйлчилгээнд ачаалал их байна. Найддугаар хороо гэхэд өөрийн гэсэн байргүй. Өдөрт 100- аад хүнд үйлчилдэг тул манайд хорооны байр барьж өгнө үү”  гэсэн бол Гацуурт тосгон 20 дугаар хорооны иргэн н. Арнаажав “Улаанбаатар хот жилээс жилд сайхан болж байна. Одоо дарга нар та бүхэн алслагдсан хороо хорин луу анхаарлаа хандуулаач ээ. Тухайлбал Гацуурт тосгон руу автобус унааны тоог нэмэх хэрэгтэй байна” гэх мэт саналууд тавьсан байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн онд бүтээн байгуулалт, тохижилтын ажил болоод төрийн захиргааны ажлын үр дүнгээрээ хоёр удаа  тэргүүн байр эзэлжээ.   

 
 С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж