Шаардах бичгийн хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Шаардах бичгийн хариу өгнө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг  Германы талд шилжүүлэх шийдвэрийг  Английн шүүх гаргасан билээ. Дээрх  шийдвэрийг эсэргүүцсэн шаардах  бичгийг  энэ сарын 23-ны өдөр Их Британи Умард Ирландын нэгдсэн  Вант улсын Элчин сайдын яамны нэгдүгээр  тэргүүнд  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл дээрх шаардах бичгийн албан ёсны хариултыг тус яамнаас  ирэх долоо хоногт  өгөхөө мэдэгдсэн бөгөөд ирэх гуравдугаар сард “Иргэдийн шударга  шүүх” ТББ-аас зохион байгуулах Б.Хурцын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцох эсэх хариултаа ч өгөх гэнэ.  Өнгөрсөн долоо хоногт  шаардах бичиг хүргэхээр ТББ-ын гишүүд   Их Британийн Умард Ирландын нэгдсэн Вант улсын Элчин сайдын яамны гаднах талбайд  “Б.Хурцыг сулла”, “Хөрөнгийн биржээ англичуудад  өгөхгүй”  гэсэн лоозон барьж,  жагсаал хийсэн билээ. Хэрэв тэд Б.Хурцын талаар албан ёсны тайлбар өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж,  ард иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж