“Бурхан халдун”-ны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

“Бурхан халдун”-ны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан Г.Болдод холбогдох хэргийн хяналтын хугацаа дуусч нийслэлийн Прокурорын газраас  Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт шилжүүлжээ. Сэжигтэн Г.Болд нь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрөгч  оны арванхоёрдугаар сард их хэмжээний алт, хууль бусаар хил гаргахыг завдсан хэрэгт холбогдон шалгуулсан юм. Мөн “Бурхан халдун” ХХК-ийнхаа  онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэж 35 мянган ширхэг архи борлуулж татвараас зайлсхийсэн хэрэгт давхар холбогджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж