Элсэлтийн шалгалтын хуурамч ном худалдаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын хуурамч ном худалдаалжээ

“Элсэлтийн Ерөнхий шалгалтын даалгаврууд”  нэртэй математик, физик, хими, биологи, газарзүйн шалгалтын тестийг эмхэтгэсэн хуурамч номыг   худалдаалж байгаа аж. Уг номд өнгөрсөн жилийн Элсэлтийн шалгалтын журам, хуваарь, тест, хариулт зэргийг алдаатай гаргасан байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргадаг дээрх ном одоогоор худалдаанд гараагүй байгаа гэнэ. Тус төвийнхөн албан ёсоор өөрийн байрандаа юмуу, орон нутгийн Боловсрол соёлын газраар дамжуулан сурагчдад худалдаалах юм байна. Мөн монгол, англи, орос хэл, Монголын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн тестийн эмхэтгэлийг тус төвөөс хэвлэн гаргах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж