Улаанбаатар хотод 13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 13 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи  ихэнх нутгаар хойноос  секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч  Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Говийн  бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж