Найман явган зорчигч ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Найман явган зорчигч ослоор нас баржээ

Замын цагдаагийн газраас гаргасан мэдээгээр энэ сард  зам тээврийн осол 216, эд материалын хохиролтой 319 осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас найман хүн нас барж, 276 хүн гэмтэж бэртжээ. Нас барсан найман хүн бүгд явган зорчигч байсан аж. Мөн зам тээврийн осолд орсон 276 хүний 119 нь явган зорчигч, 130 нь зорчигч, 25 нь жолооч байсан байна. Ослын шалтгааныг авч үзвэл жолоочийн буруутай үйлдлээс гарсан осол, аваар 89.4 хувийг эзэлжээ. Жолооч нар хажуу хоорондын зай тохируулахгүй байх, согтуугаар хөдөлгөөнд оролцох, автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй байх, хэргийн газраас зугтаах зэрэг зөрчил гаргадаг аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан осол нь өмнөх сарынхаас буурсан боловч хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй зөрчлийн улмаас онхолдох, мөргөлдөх нь өссөн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж