Нүүрснээс түлш гаргах үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нүүрснээс түлш гаргах үйлдвэр барина

Төрийн өмчийн  хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар 26 асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлаас дурдвал, Төрийн өмчит хуулийн этгээдээс улсын төсвийн батлагдсан эх үүсвэрт багтаан үндсэн хөрөнгө худалдан авах талаар ирүүлсэн саналыг хянаж, зөвшөөрөл олгох талаар, “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” ТӨҮГ-ын Хувьчлалын тайлан батлах тухай, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК –ийн  Автомашин акталж, сэлбэгээр ашиглах зөвшөөрөл олгох тухай, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба, Хавдар судлалын үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн өмчид үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авч бүртгэх, эзэмшүүлэх тухай”, мөн  “Нүүрснээс шингэн түлш гаргах” үйлдвэр барих, өмч хувьчлалаас гадуур худалдахыг зөвшөөрсөн шийдвэрийг Засгийн газарт  тавьж шийдвэрлүүлэх, төлбөр барагдуулах гэрээг батлуулах гэхчлэн асуудлуудыг хэлэлцжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж