Бобо шинэхэн клиптэйгээ эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Бобо шинэхэн клиптэйгээ эргэн ирлээ

Хэсэг хугацаанд нам жим байсан дуучин Бобо шинэхэн клиптэй эргэн иржээ. Тэрбээр “Янаг” нэртэй шинэхэн дуугаараа энэ оны уран бүтээлийнхээ салхийг хагалжээ.

“Янаг минь, амраг минь
Яруухан сэтгэлийн эгшиг минь
Хайр минь итгэл минь
Харанхуй зүүдний гэгээ минь
” хэмээн уянгалах Н.Ууганбаярын үг, ая “Янаг” дууныхаа клипийг “Мэлмий” студийн уран бүтээлчид бүтээсэн байна.

Өмнөх клипүүдээ хээр тал хөдөө хийдэг хэмээн шүүмжлэл хүртээд байсан тэрбээр энэ удаагийн клиптээ компьютер графикийг түлхүү ашиглан хоёр сарын турш хийсэн ажээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж