Ливийн арми сүм рүү пуужин тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ливийн арми сүм рүү пуужин тавьжээ

Ливийн лидер Муамар Каддафид үнэнч цэргийнхэн Зауия хотод сүмэд хорогдсон эсэргүүцэгч нарыг пуужингаар бууджээ.

Гэрч нарын яриагаар сүмд нуугдсан хүмүүсийн дунд хохирол их байгаа гэнэ. «Аль-Арабия» телевизийн мэдээгээр Триполи хотоос 50 км-ийн зайтай энэ хотод ойрын үед Муамар Каддафи очиж үг хэлэх гэнэ. Ираны хэвлэлийн мэдээгээр Каддафийн бага хүү эсэргүүцэл гаргагчдын дунд орсон гэжээ. Гэвч энэ мэдээ баталгаагүй.

Сөрөг хүчний зэвсэгт отрядууд ба Каддафид үнэнч цэргийн ангиудын хооронд босогчдын гарт байгаа Мисрат хотын ойролцоо байлдаан явагдаж байна. Хэдэн арван хүмүүс үрэгдээд байгаа ажээ. Пүрэв гаригт босогчдын гарт орсон Мисратын нисэх буудлын ойролцоо байлдаан явагдаж байлаа.

Сөрөг хүчний хяналтад байгаа тус орны зүүн хэсгийнхэн 42 жил засгийн эрхэнд байгаа хурандааг зайлуулахаар нийслэлийн зүг марш зохион байгуулах ажээ.
Бараг арваад хоногийн эсэргүүцлээр тус улс хоёр хэсэгт хуваагдаад байна. Бослог эхлэн эзлэгдсэн зүүн хэсэгт байдал тайван байгаа ажээ. Сөрөг хүчин хэвийн амьдралыг зохион байгуулахаар тэнд зүтгэж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж