“The Daily”-ийг Android таблетуудад нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“The Daily”-ийг Android таблетуудад нэвтрүүлнэ

News корпораци “The Daily” нэртэй цахим сонины Android хувилбар дээр ажиллаж байна. “The Daily” цахим сониныг одоогийн байдлаар зөвхөн Apple-ийн iPad  дээр унших боломжтой байгаа юм.

Харин энэхүү хязгаарлагдмал байдлыг эвдэхийн тулд News корпораци бусад төрлийн таблетуудад өөрийн цахим сониныг нэвтрүүлж эхлэхээр Android үйлдлийн систем дээр ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Android хэрэгслүүд “The Daily” цахим сониныг хүлээн авч, унших боломжтой болох ажээ. News компани өөрсдийн ойрын зорилгыг тодорхойлохдоо аль болох олон таблетуудад цахим сониноо нэвтрүүлэхийг гол болгож байгаа гэнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж