Хятад тогтвортой бол дэлхий тогтвортой

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хятад тогтвортой бол дэлхий тогтвортой

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хятадад Мэлрэг цэцгийн хувьсгал болж байгаа талаар барууны сайтуудад мэдээлж байна. Газар дээрээ тэнд байдал ямар байгаа вэ?
-Барууны сайтуудад тийм мэдээлэл гарч байна. Яг газар дээрээ ноцтой үзэгдэл болоогүй байна. Тодорхой мэдээлэл, батлагдсан зүйл ховор. Хэсэг хүн байр сууриа илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. БНХАУ нь Монгол Улсын цаашдын хөгжилд эерэг нөлөөтэй байсаар байх болно. БНХАУ тогтвортой байвал Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд тогтвортой байдал хангахад нөлөөтэй том улс юм.
-Хоёр орны харилцааг стратегийн түншлэлд дэвшүүлэхэд хоёр талын байр суурь төстэй байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи хэлсэн. Зөрүүтэй байр суурь юу байв?
-Хятадын талаас уул уурхай, дэд бүтэц зэрэг салбарт түлхүү хамтран ажиллахаа илэрхийлсэн. Манай тал тэдгээр дээр нэмээд хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлд түлхүү хамтарч ажиллая гэснийг Хятадын тал зөвшөөрч дэмжихээ илэрхийлсэн.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж