
Талбайн теннисний эрэгтэйчүүдийн бас нэгэн тэмцээн Мексикт үргэлжилж байна. Амралт зугаалгын газраараа алдартай Мексикийн далайн боомт хот Акапулкод өчигдөр цельсийн +29 градус хүртэл халж, Мескикийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын тулааныг хүндрүүллээ. Халуун уур амсьгалтай байсан хэдий ч тэмцээн үргэлжилдгээрээ үргэлжилж, эхлээд Испанийн Николас Альмагро, Колумбын Сантьяаго Жиралдо нар талбайд гарчээ. Хоёр теннисчин өнгөрсөн жил Австрид анх удаа таарч, Альмагро ялалт байгуулж байсан юм. Энэ түүх Акапулкогийн талбайд ч давтагдаж 7-6; 5-7; 6-4 харьцаатай Испанийн теннисчин ялалт байгууллаа. Түүнтэй хагас шигшээд Бразилийн Томас Беллучи тоглохоор болсон байна. Тэрбээр шөвгийн наймд Польшийн Лукаш Куботыг мөн гурван сетэд 6-7; 6-3; 6-4-өөр хожжээ. Мөн Украины Александр Долгополов, Швейцарийн Станислас Вавринкаг 6-4; 7-6 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Хагас шигшээгийн сүүлийн өрсөлдөгч хараахан тодроогүй байна. Испанийн Давид Феррер, Аргентиний Хуан Монако нарын хожсон нь шилдэг дөрөвт үлдэх юм.
Score Studio