В.Нямхандыг шалгаж буй зүйл, ангийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

В.Нямхандыг шалгаж буй зүйл, ангийг тодрууллаа

Тагнуулын  Ерөнхий газраас Төрийн нууц задруулсан хэргээр тус газарт өмнө  ажиллаж байсан В.Нямхандад эрүүгийн хэрэг үүсгэн Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хорьсон тухай өмнө бид мэдээлсэн. Түүнийг эх орноосоо урвасан,  гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан гэж өнөөдрийн зарим сонин хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээллийг холбогдох албаныхнаас тодруулахад “В.Нямхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар буюу  төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэн хариуцсан төлөөлөгч задруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэлээ. Эл зүйл анги нь тагнуул хийх, эх орноосоо урвах гэмт хэргийн шинжгүй байна гэж хуульд заасан аж. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ял оноох юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж