Хилийн боомтуудад уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хилийн боомтуудад уулзалт болно

ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Хилийн боомтуудад ХДХВ-ын халдвараас сэргийлэх” төслийн тайлан уулзалт энэ сарын 28-ны өдрийн 14.00 цагт “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болох юм байна. Уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗН-ийн ХДХВ/ДОХ-ын төслийн ажилтнууд өмнөд хөршийн Эрээн хотод түр хугацаагаар амьдардаг монголчуудад халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн хүн амыг ДОХ-ын халдвараас  сэргийлэх талаар олон ажлыг зохион байгуулсан аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж