“Хувьсал” продакшн хувьсал хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Хувьсал” продакшн хувьсал хийнэ

“Хувьсал” продакшн 10 жилийн ойдоо зориулан өнөөдрөөс Соёлын төв өргөөнд  "Шөнө дундын бүжиг” драмын жүжгийг дахин тайзнаа амилуулах гэж байна.Тус продакшны продюсер Г.Цоггэрэл шинэ залуу жүжигчдээр багаа бүрдүүлэн Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшинг урилгаар энэхүү зохиол дээрээ ажиллуулжээ. Арван жилийн өмнө олны танил, алдартай жүжигчдийн томоохон баг амилуулж байсан эл жүжгийн гол дүр Шуберад жүжигчин Г.Отгонцэцэг, Амегод жүжигчин С.Болд-Эрдэнэ болон Хувьсал продакшны залуу жүжигчин Баярмаа, Оюунбаатар, Амараа нар тогложээ. Энэхүү жүжиг нь анх тайзан дээр тавигдаж байхдаа Үндэсний дуу бүжгийн эрдмийг театрын бүжигчидтэй хамтран ажиллаж байсан бол энэ удаад дан залуу жүжигчдээс бүрдсэн томоохон баг ажиллан тайзны урлагийг мэдрүүлэх нь ээ. Тавь тавин хувийн драм, мюзикл хосолсон тус жүжгийн хувцсыг бүрэн шинэчлэн “Exclusive” загварын товчооны дизайнерууд  хамгийн сүүлийн үеийн тайзны гоёмсог хувцсыг урлажээ. Арван жилийн өмнө тайзнаа тавьж байсан энэхүү жүжигт дахин хувьсал хийж буй бөгөөд найруулагч жүжигчид, дуучдаа сольсноор тус продакшныхан залуу уран бүтээлчдээ дэмжиж байгаа гэлээ. Арван жилийн өмнө нь олны хүртээл болж байсан энэ жүжиг одоогийн нийгмийн байдлыг ил болгож харуулсан гэдгээрээ хувьсал хийж шинэчлэгдэж чадсан талаар тус продакшныхан ярьж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж