Taylor Lautner 14 кг жин нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Taylor Lautner 14 кг жин нэмжээ

Залуучуудыг байлдан дагуулаад буй “Twilight” киноны од Taylor Lautner өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарал тавьж, бялдаржуулах дасгалаар өдөр бүр хичээллэдэг гэнэ.

Тэрбээр “Би булчинлаг болохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Тиймээс ч хааяа үүгээрээ бахархах сэтгэл төрдөг. Киноны цээж нүцгэн бороонд алхдаг хэсэгийн зураг авалт хамгийн хэцүү байсан. Тэр үед бид нар дасгалаа хийж, булчингаа чангалж байгаад зураг авалтаа хийлгэдэг байсан” хэмээн ярьжээ.

Taylor Lautner кинонд тоглохын тулд 14 кг орчим жин нэмсэн аж. Одоогоор тус киноны сүүлийн анги болох “The Breaking Down”-ы зураг авалт үргэлжилж байгаа ба энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж