“Даллас Старс” хожигдлын цувралаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Даллас Старс” хожигдлын цувралаа зогсоолоо

Плей-оффын эхний шатанд таарах магадлал өндөртэй багууд болох “Даллас Старс” болон “Детройт Рэд Уингс” өнөөдөр Жой Льюис Аренад тоглолоо.

Мичиган мужид болсон тоглолтын хөгжөөн дэмжигчдийг дарах үүргийг “Старс” багийн Майк Рибейро тун амжилттай гүйцэтгэсэн бөгөөд эхний үеийн цаг дуусахаас гурван минутын өмнө Бренден Морроугийн дамжуулалтыг чулуу болгожээ. Харин цаг дуусахаас ердөө 20 секундын өмнө тоог 2:0 болгон холдуулсан шайбыг “Детройт”-ын хаалганд Лью Эрикссон гоол болгон оруулжээ. Жимми Ховардын хаалганд эхний үед л хоёр гоолыг оруулж чадсан зочин баг “Даллас Старс” хоёрдугаар үед онооны харьцааг улам бүр холдуулж, хожлоо бататгасан гэхэд болно. Бэртлийн улмаас өмнөх найман тоглолтыг өнжсөнн Кристофер Барш улирлын хоёр дахь гоолоо Жейсон Уилльямсын дамжуулалтаар хийснээр 3:0 хаьцаатай “Даллас” тэргүүлж эхэлсэн байна. Талбайн эздэд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө нэр төрийн нэг гоол хэрэгтэй байлаа. Гэхдээ тэд үүний тулд эхлээд “Даллас”-ын тоглогчтой нударга зөрүүлэх шаардлагатай болсон юм. Томас Холмстром гуравдугаар үеийн 17 дахь минутанд багийнхаа нэр төрийн цорын ганц гоолыг “Даллас Старс”-ын хаалганд хийж амжээ. Цаг дуусах мөчид Ховард сууж, оронд нь нэг довтлогч нэмж гарсан мөчийг ашиглан Жамие Лангенбруннер багийнхаа дөрөв дэх гоолыг оруулснаар тус тоглолтод “Даллас Старс” 4:1 харьцаатай хожиж, хожигдлын цувралаа зогсоолоо. Мөн тэд Жой Льюис Аренад хийсэн сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт хожлоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж