Швейцари Каддафийн дансыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Швейцари Каддафийн дансыг хаажээ

Швейцари хоёрдугаар сарын 24-нд Ливийн лидер ба түүний хүрээнд хамаатай бүх данс ба хөрөнгийг хаах шийдвэр гаргасан байна. Швейцарийн Гадаад хэргийн албаны мэдээнээс үндэслэн энэ тухай  Agence France-Presse дамжуулжээ.

Европын орны ГХЯ энэ үйлдлийг нь Ливийн төрийн сангаас хууль бусаар завших хандлагыг хаахын тулд хийлээ гэж тайлбарлав. Мөн Швейцари улс жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаад Ливийн эрх баригчдыг буруутгажээ.

Каддафийн хүүтэй холбоотой дипломат дуулиан 2008 онд гарсны дараа Ливийн эрх баригчид Швейцарийн банкнаас ихэнх хадгаламжаа татсан байлаа. Швейцарийн Төв банк өөрийн дансанд Ливийн 882 сая ам.доллар байгааг мэдэгдсэн байв. 2007 онд Ливийн долоон тэрбум ам.доллар тэнд хадгалагдаж байжээ.

Пүрэв гаригт Европын холбоо Каддафийн дэгэмийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүйг хүлээн зөвшөөрсөн ба Франц, Германы төлөөлөгчид Ливид зэвсэг худалдан нийлүүлэхэд хязгаарлалт хийх санааг дэвшүүлсэн байв.
Хоёрдугаар сарын 16-наас эхэлсэн эсэргүүцлийн ажиллагааны явцад тус орны зүүн хэсэг Каддафийн захиргаанаас гарсан ба баруун хэсэгт нь дэглэм эсэргүүцлийг дарахаар хүнд зэвсэг хэрэглэж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж