АНУ-д Бушийн гэрийг дэлбэлэх гэсэн хүн баригдав

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

АНУ-д Бушийн гэрийг дэлбэлэх гэсэн хүн баригдав

Бага Бушийн байшинг дэлбэлэхээр төлөвлөсөн Саудын иргэн баривчлагдсан тухай энэ пүрэв гаригт  Agence France-Presse мэдээлсэн байна.

Хорин настай Халид Алим Альдавсари үй олноор хөнөөх зэвсэг ашиглан АНУ-ын нутаг дэвсгэрт террор хийхээр төлөвлөсөн байжээ. Химийн бодис нийлүүлдэг нэгэн сауд хүний “хэл хүргэсний” дараа тусгай албаны ажилтнууд түүнийг мөрдөн мөшгиж эхэлсэн байв. Тэсрэх төхөөрөмж бэлтгэх ихээхэн хэмжээний фенолыг Альдавсари худалдан авах гэсэн гэж тэр хүн мэдээлжээ.

Альдавсари өөрийн цахим шуудангийн хаягаар тэслэх боломжтой гэх төхөөрөмжүүдийн жагсаалтай хоёр захидал авсан байжээ. Эхний захидалд нь атомын цахилгаан станц ба усан цахилгаан станцуудыг “сайн бай” гэж нэрлэсэн байсан ба хоёр дахь захидалд нь Жорж Бушийн Техас дахь байрны хаягийг заан “Харгис дарангуйлагчийн байшин” гэж тэмдэглэсэн байжээ. Мөн тэрээр хүүхэлдэйн длтор нуусан тэсрэх төхөөрөмжийг нэгэн шөнийн клубт оруулах боломжийг судалж байжээ.

Тэрээр оюутны визээр 2008 онд АНУ-д ирсэн ба Техасийн Технологийн их сургуулийн оюутан байжээ. Түүний өрөөнд нэгжлэг хийхэд химийн хамгаалалтын хувцас, химийн бодис, цахилгаан дамжуулах утас ба лабораторийн багаж төхөөрөмж байжээ. “Одоо би англи хэл сурлаа, тэсрэх бодис хийж чадах болов. Буруу номтон америкчуудад довтлох төлөвлөгөөг хийлээ. Жихадын цаг ирлээ” гэж тэр тэмдэглэлдээ бичсэн байжээ. Мөн тэрээр араб хэлээр блог хөтлөн жихадад уриалж байжээ.

Халид Алим Альдавсарийг шүүх буруутан гэж үзвэл түүнийг бүх насаар нь хорьж магадгүй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж