Монгол цэргийн тухай уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн тухай уралдаан зарлалаа

Монгол Улсад шинэ үеийн Батлан хамгаалах яам /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/ байгуулагдсаны 100, шинэ цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, олон нийтийн дунд “Хорин нэгдүгээр зууны монгол цэрэг” сэдэвт шилдэг эссе, “Эх орон-Цэрэг” сэдэвт уран илтгэгч шалгаруулах уралдааныг ЗХЖШ-аас тус тус зарлаж байна.

Оролцогчид сэдвийн үндсэн ухагдахуун, гол агуулгыг товч тодорхой, онолын үнэн зөв  мэдлэг, бодитой баримт нотолгоо, практик туршлагад үндэслэн илэрхийлсэн байх ёстой аж.

Түүнчлэн сэдэвтэй холбоотой сурах бичиг, ном бүтээлийг уншиж дүн шинжилгээ хийсэн байх, сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон дүгнэлт хийж, өөрийн санаа бодол, хандлагаа илэрхийлж, тодорхой санал дэвшүүлсэн байх шаардлагатай аж. Эссегийн хувьд 800-аас доошгүй үгтэй байх ёстой аж. Уралдаанд оролцогчид нь бичсэн эссегээ гуравдугаар сарын 05-ны дотор Уралдааныг зохион байгуулах комисст ЗХЖШ-ын бичиг хэргээр дамжуулж ирүүлэх ёстой гэнэ.

 “Хорин нэгдүгээр зууны монгол цэрэг” сэдэвт шилдэг эссе, “Эх орон-Цэрэг” сэдэвт уран илтгэгч уралдаанууд нь тус бүр Нэгдүгээр байр 1 – Өргөмжлөл, 300 000 төг
хоёрдугаар байр 1 – өргөмжлөл, 200 000 төг, гуравдугаар байр 1 – өргөмжлөл, 100000 төгрөгний шагналтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж