Лондонд монгол бүсгүйчүүдээ дуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Лондонд монгол бүсгүйчүүдээ дуулна

Зохиолын дууны мастеруудын нэг гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ Удирдлагын хөгжлийн академи төгсөөд тун удалгүй алс холын Ирланд рүү эрдмийн мөр хөөн одсон билээ. Ирландын “Carlyle institute”-д оюутан тэрбээр сурахын хажуугаар тэнд ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ ая дуугаа өргөсөөр байгаа гэнэ. Дуучин Ч.Бат-Эрдэнэ удахгүй болох гэж буй олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан Лондон хотод “Орчлонгийн сайхан хүүхнүүдийг хайрын гэгээ ивээг” тоглолтоо хийхээр болжээ. Мөн ирэх сард тэрбээр www.eenee.mn гэсэн албан ёсны цахим хуудсаа нээх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж