Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг энэ намрын чуулганаар баталсан. Тус хуулиар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл, хяналтын тогтолцоог зохицуулах юм. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2011-2012 онд шилжих өвөл агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих өвөл 80 хүртэл хувиар бууруулахаар тусгажээ.
Энэхүү хууль нь гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, хязгаарлалтын бүс тогтоох ажлыг нийслэлийн удирдлагууд гуравдугаар сарын нэгэн гэхэд нэг мөр хийж гүйцэтгэх болжээ. Мөн зөвхөн нийслэлийн хойд хэсгийн бус Яармаг, Нисэхийн гэр хороололд төв зам дагуу хагас коксжсон нүүрс түгээх талаар авч үзэх шаардлагатай байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж