Хураангүй жагсаалт ирэх долоо хоногт гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хураангүй жагсаалт ирэх долоо хоногт гарна

“Эрдэнэс МГЛ”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа. Үүний нэг дэх нь  Цанхын зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь  Цанхын баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендер юм. Энэхүү тендерт оролцохоор гадаад дотоодын 15 компани Үнэлгээний хорооныхонд материалаа ирүүлээд буй. Үнэлгээний хорооныхон оролцогчдын материалыг хүлээж аваад 25 хонож буй бөгөөд  “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодруулахад, тендерт оролцогчдын хураангүй жагсаалт ирэх долоо хоногт гарна хэмээн хариулсан юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж