Apple нэгдсэн систем бүхий төвийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Apple нэгдсэн систем бүхий төвийг байгуулна

Жил бүр зохион байгуулагддаг Apple-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ долоо хоногт болж өнгөрлөө. Хурлын үеэр Apple компани iTunes, MobileMe онлайн үйлчилгээний нэгдсэн шинэ төвийг ирэх хавраас нээн ажиллуулах гэж байгаа тухайгаа албан ёсоор зарласан байна.

Шинээр байгуулагдах гэж буй төв нь одоо Ньюварк, Калифорнид үйл ажиллагаагаа явуулж буй төвүүдээс тав дахин том талбайтай бөгөөд гол нь уг төвийг Apple-ийн үйл ажиллагааны нэгдсэн системийг бий болгохын тулд байгуулж байгаа ажээ. Түүнчлэн Apple компани iPad 2-ийг ирэх гуравдугаар сарын 2-нд танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг зарласан байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж