Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Энэ жил Дархан хотын 50 жилийн ой болно. Дарханчууд ойгоо тохиолдуулан Монголын утга зохиол дахь шинэ чиг хандлагыг хөхүүлэн дэмжиж, өнөөгийн уншигчдын эрэлт хэрэгцээг хангасан, оюун сэтгэлийг эзэмдэхүйц шилдэг бүтээлийг олшруулах зорилго бүхий “Дархан-50” шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ.

Дархан хотын Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн номын ордон, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Зохиолчдын салбараас явуулж буй энэ уралдааныг ирэх тавдугаар сарын 31 хүртэл зарласан бөгөөд гурван хэвлэлийн хуудас бүхий тууж, дөрвөн хэвлэлийн хуудас бүхий яруу найргийн  ном гэсэн хоёр төрлөөр уран бүтээлчид оролцох аж. Бүтээлийг дээр дурдсан хугацаанд Дархан-Уул аймаг, Хүүхдийн номын ордон, “Дархан-50” шилдэг бүтээлийн уралдаанд гэсэн хаягаар Arial Mon 10-11 үсгийн фонтоор шивсэн хэвлэмэл эх, дискийн хамт хүлээн авч Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Урлаг соёлын зөвлөл шалгаруулах юм. Тууж, яруу найргийн номын төрөлд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлч нэг сая, дэд байрынх нь 800 мянган төгрөг тус тус хүртэнэ.Уралдааны дүнг Дархан хотын 50 жилийн ойн баярын өмнө нийтэд зарлаж, шагналыг гардуулах аж.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж