Улаанбаатар хотын утааг бууруулах талаар өчнөөн ярьж байгаа. Өнөөдөр энэ талаарх хэлэлцүүлэг Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцсон юм. Тэрбээр гэр хорооллын утааг бууруулахад гэр хорооллын айлууд гэр, байшингаа сайн дулаалах хэрэгтэй гэж үзэж байгаагаа энэ үеэр ярив.
Гэхдээ Д.Баттулга дарга энэ насандаа монгол гэрт амьдарч үзээгүй нэгэн ажээ. Энэ талаар хэлэхдээ “Би үнэнийг хэлэхэд монгол гэрт амьдарч үзээгүй хүн. Монгол гэр хана туурга нь дан болоод давхар гэж байдаг юм шиг байна лээ. Харин манайхан дангаар нь байлгаад дулаанаа алдаад байна” хэмээн “туршлага” хуваалцав.
Б.Сүх