Нөөцийн мах бэлтгэгчдийг шүүмжиллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах бэлтгэгчдийг шүүмжиллээ

Нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран 12 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд үүнийгээ худалдаанд гаргаад байгаа. Нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хяналт тавьсан байна. Уг хяналт, шалгалтаар зарим аж ахуйн нэгж гэрээгээр бэлтгэх ёстой махаа бүрэн нийлүүлдэггүй, үйлдвэрийн бус аргаар бэлтгэдэг зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Тэгсэн хэрнээ нөөцийн мах бэлтгэсэн хэмээн Засгийн газраас килограмм маханд 500 төгрөгөөр олгодог санхүүжилтээ бүрэн авдаг гэнэ. Тухайлбал, “Багахангай" компани жилд 500-1000 тонн мах бэлтгэнэ хэмээн гэрээ байгуулдаг ч гэрээгээ байнга зөрчдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, төрөөс олгодог мөнгөн урамшуулалд нь болж чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах бэлтгэдэг нь нөөцийн махны чанар болоод иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг шалгалтынхан гаргажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж