МАН-ын 90 жилийн ойн шатрын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

МАН-ын 90 жилийн ойн шатрын тэмцээн эхэллээ

Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, МАН байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн өнөөдөр ГХЯ-ны ёслолын танхимд эхэлж байна.

МАН-ын Удирдах зөвлөл, Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн А, Б, С гурван ангиллаар зохиогдож байгаа ба А ангилалд 2100-аас дээш рейтингтэй шилдэг 20 шатарчин, Б ангилалд шилдэг 10 эмэгтэй шатарчин, харин С ангилалд 2100 хүртэлх рейтингтэй 60 шатарчин FIDE-гийн дүрмийн дагуу швейцарь системээр 9 өрөг тоглох юм. Тэмцээн ням гаригт дүнгээ гаргах бөгөөд ангилал тус бүрт медалийн эздийг тодруулахаас гадна А ангилалд эхний 8 байр шагналтай, харин тэргүүн байрын эзнийг нэг сая төгрөгөөр урамшуулах юм. Түүнчлэн Б ангиллын аваргыг 600 мянга, С ангиллын аваргыг 400 мянган төгрөгөөр шагнах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж