Хийн түлшний үйлдвэр байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хийн түлшний үйлдвэр байгуулж байна

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрснээс хийн түлш гаргах үйлдвэрийг MCS компани байгуулахаар болоод байгаа. Өнөөгийн байдлаар үйлдвэрийг байгуулахад шаардлагатай хөрөнгийн асуудал шийдэгдэж, барилгын ажил эхлээд байгаа аж. Тус үйлдвэр байгуулагдсанаар эхний ээлжинд нүүрснээс хийн түлш гаргаж авахад хэрэглэх түүхий эд болох “Метанол” хэмээх техникийн спиртийг гадаад улсаас авахаар төлөвлөжээ. Харин Монгол Улсын хилээр спирт оруулж ирэх хориотой байдаг болохоор ямар замаар техникийн спирт оруулж ирэх нь тодорхой бус байна. Харин MCS компани нь агаарын бохирдлыг бууруулах ажил хийх гэж байгаа болохоор хуульд өөрчлөлт оруулж эрх зүйн орчин бүрдүүлж өгөх  байх гэж бодож байгаа ажээ.

Б.Алтансүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж