340-өөд айлыг нүүлгэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

340-өөд айлыг нүүлгэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш, эрчим хүчний дэд зөвлөлөөс  “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээний тухай нээлттэй сонсгол”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд утаа үйлдвэрлэгч гол хүчин зүйл болох гэр хорооллын айл өрхийн шөнийн дулааныг цахилгаанаар шийдэх талаар эртнээс ярьж байгаа. Айл өрхийн дулааны асуудлыг цахилгаанаар халаахын тулд Улаанбаатар хотод нийт 350 цахилгаан дамжуулах дэд станц байгуулах шаардлагатай байгаа аж. Энэ жилд нийт 23 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо судалгаа гаргажээ.

Харин 350 цахилгаан дамжуулах дэд станц барихад тухайн байгууламжийн  ойр орчмын 340-өөд айл өрхийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болно хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байна. Эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгө дээрхи 23 тэрбум төгрөгт багтаагүй аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж