Обама, Саркози, Кэмерон, Берлускони нар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Обама, Саркози, Кэмерон, Берлускони нар зөвлөлдөв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Францын ерөнхийлөгч Николя Саркози, Англи, Итали улсын ерөнхий сайд Дэвид Кэмерун, Сильвио Берлускони нартай утсаар ярьж, Ливийн дэглэмийн эсрэг авч болох арга хэмжээний талаар дүгнэлт хийн, зөвлөлдөн ярилцжээ.

Цагаан Ордоноос мэдээлснээр ерөнхийлөгч Барак Обама эдгээр удирдагчтай утсаар ярилцахдаа хурандаа Муамар эль Кадафи хүч хэрэглэж буйд “гүнээ сэтгэл түгшиж” байгаагаа илэрхийлээд энэ нь “Хүний эрхэм чанарын бүх хэв загвар, олон улсын хэм хэмжээг зөрчиж байна” гэж онцолсон ажээ.

Мөн түүнчлэн  олон улсын хамтын нийгэмлэгээс Хойд Африкийн энэ оронд болж буй үйл явдалд яаралтай хариу болгох “таарч тохирсон, үр дүнтэй арга хэмжээ”-ний талаар ерөнхийлөгч Барак Обама ярьсан байна.
Энэхүү дөрвөн орны удирдагч “Ливийн ард түмний тайвнаар цуглаан хийх, чөлөөтэй санаа бодлоо илэрхийлэх, өөрийн хувь заяагаа шийдэх дэлхий нийтийн нийтлэг эрхийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна”.

Францын ерөнхийлөгч Саркози Ливийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ хуралдаан хийх саналтай байгаагаа ерөнхийлөгч Обамад илэрхийлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж