“Williams” шинэ машинаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Williams” шинэ машинаа танилцууллаа

“Формула нэг”-ийн “Williams” баг шинэ машинтай болж, 2011 оны өнгө төрхөө тодорхойллоо. Тэд шинэ машиныхаа тестийг Валенсия хотод хийсэн байна. Английн Вантэйж дэх “Williams” багийн удирдлага энэ өвлийн турш завгүй ажилласан. Учир нь тэд өөрсдийн шинэ машин болох FW33-аа гарган авах ажлаа хийсэн байна.
Хар өнгөтэй гарч ирсэн шинэ машины өнгийг хараахан шийдвэрлээгүй байгаа бөгөөд “Williams” багийн төмөр хөлгүүдийн өнгө олон жилийн турш цэнхэр цагаан байсан. Гэхдээ энэ чигээрээ шинэ өнгөтэй болж магадгүй. “Williams”-ын шинэ машин олон янзын техникийн шинэ шийдлийг агуулсан байна. Мөн дүрмийн өөрчлөлтийн дагуу арын далавчинд өөрчлөлт оржээ.
Багийн техникийн албаны дарга Сэм Майкл өөрсдийн шинэ шийдлийн талаар “Бидний хийсэн гол зүйл гэвэл арын далавчийг чөлөөтэй ажиллагаанд оруулсан. Хэрэв машин далавчаа ашиглах шаардлага гарахад нэг товч дарахад л хангалттай. Уралдааны нөхцлөөс шалтгаалж, түүнийг ашиглах үгүйг нисгэгч шийдэхээр зохицуулсан байгаа. Уралдааны эхний хоёр тойрогт далавч бараг хэрэг болдоггүй. Тэгээд хоёрдугаарр тойргийн дараагаас далавчаа ашиглах шаардлагатай болдог” хэмээжээ.
“Williams” баг 2004 оноос хойш ганц ч гараанд түрүүлээгүй бөгөөд, хамгийн сүүлд 1997 онд аварга болж байсан юм. Өнгөрсөн улирлыг зургадугаар байраар дуусгасан тэд өөрсдийн шинэ хөлөг болон Венесуэль шинэ нисгэгчдээ сэтгэл хангалуун, итгэлтэй байна.
Багийн шинэ нисгэгч Пастор Малдонадо “Гайхалтай зүйл болж байна. Миний хувьд, мөн улсын маань хувьд онцгой мөч тохиож байна. Учир нь олон жилийн турш бидэнд Формула нэгийн нисгэгч байгаагүй. Тиймээс чухал мөч гэж байгаа юм” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Малдонадогийн хамтрагч Бразилийн Рубен Баррикелло нь “Формула нэг”-ийн хамгийн туршлагатай нисгэгчдийн нэг. Тэрбээр Испанийн Херезэд болсон тестийн уралдаанд хамгийн хурдан нь байсан билээ.
Шинэ машин, шинэ өнгө, шинэ нисгэгч, шинэ найдвар?

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж