Шейн Баттиер эргээд “Мемфис”-т очлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Шейн Баттиер эргээд “Мемфис”-т очлоо

Энэ улиралд төдийлөн сайн амжилт гаргаж чадахгүй байгаа “Хюстон Рокетс” хоёр ч багтай солилцоо хийжээ. Энэ солилцоонд хамгаалалтын мэргэжилтэй Шейн Баттиер, холбогч Аарон Брукс нар орсон байна. Гурван баг оролцсон энэхүү солилцооны үр дүнд Шейн Баттиер “Мемфис Гриззлис”-т очсон бол холбогч Аарон Брукс “Финикс Санс” багт очжээ. Харин үүний хариуд Горан Драгич, ДеМарри Каррол, Хашим Табээт нар “Пуужингууд”-ын эгнээд ирсэн байна. Харин “Мемфис Гриззлис”-т Баттиераас гадна  рүүки тоглогч Ийс Смитийг Шейн өгчээ. Ямартай ч энэ ням гаригт бид Дерон Уилльямстай “Нэтс”, Горан Драгичтай “Хюстон Рокетс” багуудын тоглолтыг үзэх нь ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж