“Coal Mongolia-2011” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia-2011” үргэлжилж байна

“Coal Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн нүүрсний салбарынхан нэг дор цугласан чуулгын зорилго Монгол дэлхийн эрчим хүчний цоо шинэ тоглогч буюу Монголын нүүрсийг олон улсын зах дээр гаргах тухай юм.
Чуулга уулзалтад 403 байгууллагын 450 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас 35 орчим нь Хятад, Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг орны төлөөлөгч юм. Тэд өнөөдөр хамгийн гол сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үдээс өмнөх хуралдаан “Нүүрсний хөрөнгө оруулалтын төслүүд ба үйлдвэрлэл” сэдвийн дор болох юм. Хурлын эхэнд Хөшөөтийн кокс нүүрсийн төслийн бүтээн байгуулалтыг танилцуулах илтгэл тавигдсан бол түүний дараа “Хүннү коал” компанийн төслүүд, Овоотын коксжих нүүрсний төсөл, Ухаа худаг уурхай, түүнийг тойрсон бүтээн байгуулалт болон Тавантолгой нүүрсний ордыг төрийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХК хэрхэн ашиглах тухай зэрэг танилцуулга болсон юм. Одоогийн байдлаар хурал завсарлаж, оролцогчид үдийн цайгаа ууж байна.
Хурал үдээс хойш “Нүүрсний тээвэрлэлт ба дэд бүтэц” сэдвээр үргэлжилнэ. Үүнд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Тяньжин боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд хүрэх боломжийн талаарх илтгэлийг холбогдох албаны хүмүүс тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж