Улстөрийн намуудын хөгжил сэдвээр зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Улстөрийн намуудын хөгжил сэдвээр зөвлөлдөж байна

Иргэний зориг нам, Конрад Адеанауэр сан хамтран өнөөдөр “Пума империал” зочид буудалд “Монголын  улстөрийн намуудын хөгжил-ИЗН болон МНН-уудын нэгдэх асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн З.Энхболд “Улстөрийн намуудын нэгдэл-Ардчилсан намын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа зөвлөгөөнд оролцогчид сонгуулийн хуультай холбоотой асуултыг УИХ-ын гишүүнд түлхүү тавьсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-ын 2008 оны Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн хатуу байр суурин дээр байгаа. Ингэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь Монголын өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар гэдгийг эрхэм гишүүн онцоллоо. Мөн намын нэрээр сонгуульд нэр дэвшигчдийг сойх нь илүү олон саналыг сонгогчдоос авч, УИХ-д сонгогдох магадлал илүү болох тул, энэ зорилгын төлөө Ардчилсан нам тууштай зогсч байгаа гэдгийг дуулгав. Гэхдээ Сонгуулийн хуулийг УИХ-аар баталлаа гэхэд, Ардчилсан намынхны хүслийн дагуу шийдвэр гарна гэхэд бэрх. УИХ-д МАН-ын бүлэг олонхийн бүлэг бүрдүүлж байгаа учраас хөзөр тэдний талд бий гэдгийг онцолсон юм.
Үдээс хойшхи хуралдаанд философийн ухааны доктор Б.Батчулуун “Улстөрийн үзэл номлол-Либерал болон либертари үзэл” сэдвийн дор илтгэл тавина.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж