NBA-ын шилдэг холбогчдын нэг Дерон гэрээний дагуу 2012-13 оны улиралд 17.7 сая ам.долларын цалин авах аж. Гэхдээ гэрээний заалтад тусгаснаар тэрбээр сүүлийн жилээ цуцлах эрхтэй юм. Энэ нь эргээд “Нью-Жерси Нэтс”-т маш чухал асуудал болж байгаа юм. Учир нь Бруклин рүү нүүж очсоны дараа эхний улиралд шилдэг, шинэ тоглогч нь байхгүй байх магадлалтай байна.
Мөнхийн өрсөлдөгч “Нью-Йорк Никс”-т байгаа алдсан “Нэтс”-ийнхэн гэнэтийн солилцоо хийн Девин Харрис, Деррик Фаворс нарыг үдэж, Уилльямсыг авсан. Харин энэ наймаа нь Деронд төдийлөн таалагдаагүй бололтой.
Гэрээ дагуу ирэх улиралд “Нэтс”-т хүчин зүтгэх Дерон ирэх улирлын байдлыг ажих юм. Хоёр удаагийн “Бүх одод” тоглогч маань энэ жилийн плей -оффыг хүсч байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр шинэ лидерээ алдахгүйн тулд “Нэтс”-ийнхэн хичээх л болж дээ.