
Энэ хүн дүрст роботыг сансарын жингүйдэлд хэрхэн ажиллахыг нь шалгахаас гадна цаашид сансарын нисэгч нарт ямар тус хүргэж болохыг нь шалгах ажээ. Мөн R2 роботыг задгай сансарт мэдээллийн дамжуулах үүрэг гүйцэтгэх, шинжлэх ухааны судалгаа хийж байгаа хиймэл дагуулын хамт илгээх зэрэг ажилд ашиглаж болох ирээдүй бий гэж бүтээгчид нь найдаж байгаа юм.
Робот нь хүний ажиллах боломжгүй онцгой хүнд нөхцөлд судалгаа шинжэлгээний ажлыг хийж, Ангараг гариг зэрэг од эрхэс дээр хүн очихоос өмнө судалгааны баазыг барьж байгуулах, хөрс болон орчны судалгааг хийх үүргийг ч гүйцэтгэж чадна гэж эрдэмтэд найдаж байна.
АНУ Дисковери хөлгийг эргэн ирсний дараа 5-6 жилийн хугацаанд зөвхөн Оросын зөөгч пуужингуудыг ашиглах болно гэж мэдээлэгдж байгаа бөгөөд энэ хооронд олон дахин ашиглах зориулаалт бүхий өөр хөлгийг бүтээж амжина гэж төлөвлөсөн байна.