Малын үржлийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Малын үржлийг сайжруулна

“Улаанбаатар” зочид буудалд өчигдөр “Монгол мал” хөтөлбөрийн үндэсний хорооны хурал боллоо. УИХ-ын даргын захирамжын дагуу байгуулагдсан тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил юу хийж бүтээснээ  тайлагнаж, ирэх жилд хийхээр төлөвлөсөн ажилаа танилцуулсан юм. Өнгөрсөн жил “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 170 мянган өрх айлыг тус хөтөлбөрт хамруулж малчдын эрх үүрэг, төрөөс хүлээх үүргийн талаарх мэдээлэл, сургалт зохиож, малчдыг мэргэшүүлэх, үйлдвэржүүлэх гэсэн хүнрүүгээ чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Харин энэ онд тус хөтөлбөрөөс тэргүүлэх таван чиглэл боловсруулан ажиллахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд эрхзүйн таатай орчин бүрдүүлэх харин дараа нь малын үржлийг сайжруулахад анхаарах юм байна. Харин гуравт малыг эрүүлжүүлэх, халвдарт өвчинөөс сэргийлэх арга хэмжээ авах, малчдад зорилтот зах зээлийг бий болгох, мал аж ахуйн эрсдэлийг бууруулах гэсэн үндсэн чиглэлүүдэд анхааран ажиллахаар төлөвлөжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж