Менежментийн ажил хэргийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Менежментийн ажил хэргийн тоглолт болно

Монголын Менежментийн холбоо олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор их, дээд сургуулиудын дунд “Менежментийн ажил хэргийн тоглолт”-ыг  ирэх гуравдугаар сард  зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтод оролцогчид бизнесийн байгууллагын удирдах ажлыг зохиомлоор бий болгосон бодит нөхцөл байдалд мэдлэг, дадлага, чадварыг богино хугацаанд олж авах сургалт хөгжлийн цоо шинэ хэлбэр байх гэнэ.

Одоогийн байдлаар уг тоглолтод МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Удирдлагын академи, ХААИС-ийн ЭЗБС, ШУТИС-ийн КТМС зэрэг их дээд сургуулиуд оролцохоо мэдэгдсэн байна.

Мөн томоохон аж ахуйн нэгж бизнесийн байгууллагууд өөрийн бие даасан  багийг  оролцуулах боломжтой юм.  
      

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж