Нью-Йоркийнхон нийтийн газарт тамхи татахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийнхон нийтийн газарт тамхи татахгүй

Нью-Йорк хотын оршин суугчдыг ирэх тавдугаар сараас эхлэн далайн эргийн наран шарлага, амралтын газар, явган хүний зам болон олон нийтийн бусад байр, талбайд тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ. Эрх баригчдын зүгээс хувь хүний амьдралд хэтэрхий хөндлөнгөөс оролцож байна гэсэн дургүйцэл гарч буйг үл харгалзан үзсэн байна.

Хотын дарга Майкль Блумберг тамхи татахыг хориглох тухай хуулинд өнгөрөгч мягмар гаригт гарын үсэг зурсан бөгөөд хуулийн төслийг хотын зөвлөлийн гишүүдийн 36 нь дэмжиж, 12 нь эсрэг санал өгчээ. Урьд өмнө баталсан ресторан,бааранд тамхи татахыг хориглох тухай хуулийн нэмэлт хэсэг болох юм байна.

Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн департмент тамхи татахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах бөгөөд хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд эхний удаа сануулга өгөөд дараачийн удаа 50 долларын торгууль ногдуулах ажээ.

Ийнхүү Нью-Йорк хот олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон Чикаго, Сан Франсиско хотуудтай нэгдэн орсон байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж