
Гэхдээ Ливи улсад цагаачлан амьдарч буй 1,5 сая гадаадын иргэд бүгдээрээ европт хүрэлцэн ирэх гэж эрмэлзэхгүй байх гэжээ.
Ариас Фернандес 2008 онд болсон явдлыг сөхөн дурсаж, “Тэр үед Газрын дундад тэнгисийн хувьд маш хүнд жил байсан ба Мальтийн эрэг хавиас Италид 4000 хүн ирж байсан удаатай. Одоо Ливи улс иргэний дайны ирмэг дээр тулаад байна. Цаашид байдал хүндэрвэл зөвхөн ливичүүд төдийгүй Ливийн нутаг дэвсгэрт цагаачлан амьдарч байгаа гуравдагч орны хүмүүс европ руу дүрвэн ирэхэд хүрнэ”гэж ярисан байна.
Фернандес гарч болзошгүй үйл явдалд хэрхэн хандах талаар европийнхон одооноос бэлтгэх ёстой гээд Кадафи засгийн эрхэнд үлдэх тохиолдолд цагаачдаас гадна залхаан цээрлүүлэлтээс зугтан гарах дүрвэгсдийн түрэлтийг яаж зохицуулах талаар бэлтгэлтэй байх нь зүйтэй гэжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг