Тэмдэглэлт өдөр 2011.02.25

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.02.25

Хосе де Сан-Мартины төрсөн өдөр

«Инкуудын мартагдсан хот» – Мачу-Пикчу

Перу, Чили ба  Аргентинд энэ тэмдэглэлт өдөр хамаатай гэнэ. Сан-Мартин нь чөлөөлөгчөөс гадна ерөнхийлөгч нь болсон цорын ганц орон нь Перу юм. Энэ гурван орны чөлөөлөгч гэгдэх тэрээр Перу тусгаар тогтнолоо 1821 онд авсны дараа нь ерөнхийлөгч болсон ба 1823 онд Боливартай шууд ярилцсаныхаа дараа өөрийн тушаалаа орхин Америкаас гарч явжээ.
Кувейтийн Үндэсний өдөр
Абдалла ас-Салем ас-Сабах буюу III Абдалла 1950 оны энэ өдөр хаан ширээнд суун Кувейтийн эмир болсон байна. Тэрээр улс орныхоо тусгаар тогтнолыг 1961 онд Их Британиас авчээ. Эмир аль эрт талийгаач болсон ч түүний хаан ширээнд суусан өдөр нь Кувейтийн үндэсний баяр болжээ.

Өдрийн ишлэл

"Миний алба магтагдвал өөрийгөө хангалттай хэмжээний шагнал авлаа гэж үзнэ."
(Хосе де Сан-Мартин  1778 оны хоёрдугаар сарын 25-нд төржээ.)

Хосе Хиль де Кастро. Генерала Хосе де Сан-Мартины хөрөг. 1818. Ла-Серена хотын захиргаа, Чили

Генерал Хосе де Сан-Мартин Аргентин, Чили, Перугийн тусгаар тогтнолын төлөөх тулалдаанд испаничуудыг дийлсэн, түүхэнд хамгийн шуналгүй чөлөөлөгч нарын нэг байжээ.  Тэрээр гурван орноос Испанийн колончлогчдыг хөөгөөд нэг жил Перугийн ерөнхийлөгч байгаад элдэв шагнал, цол гэргэм авахаас татгалзан Европт ирэн амьдарсан юм. “Сэлэмтэй хувилгаан”-"Santo de la Espada" гэж нэрлэгдсэн түүний төрсөн өдөр нь тэр гурван орны хувьд чухал баяр ажээ.

Үйл явдал

Автомат гар бууны патентыг Сэмюэл Кольт авчээ

 1836 он: хэн үнэн хэрэгтээ Кольт гар бууг зохиосон талаар олон янзын хувилбар яригддаг. Түүний нэгээр нь усан цэргийн залуу сургагч байхдаа  Сэмюел Кольт хөлөг онгоцны зангуутатах механизмаас Онгон Өрнөдын домог болсон бууныхаа зарчмыг олсон гэх. Нөгөө нэг хувилбараар нь тэр өөрийн гар доорх Жон Пирсон гэх залуугийн санааг шууд авсан гэдэг. Эцэст нь гар бууны схемыг Английн Чарльз Ширк гэгч Коллерын хүрдэт буу ба Францын Мариеттагийн санаанаас 1830 онд бүтээсэн гэнэ. Энэ хувилбаруудаас Кольт авьяаслаг зохион бүтээгч биш харин тооцоотой ажил хэрэгч хүн байжээ гэсэн санаа харагдана. Тэрээр 1836 оны энэ өдөр АНУ-д зургаан сумтай 45 мм-ийн калибрьтай гар бууны патентыг авсан байна. Үүнээс 10 хоногийн дараа тэрээр үйлдвэрээ нээн гар буу хийж эхэлжээ. Тэр нь анх үйлдвэрлэл  явуулсан хотынхоо нэрээр «Патерсон» гэсэн нэртэй байв. Дараа нь “Техас” гэсэн нэрийг энэ мужийнхны дунд алдартай байснаараа авч байлаа. 1842 онд Кольтын үйлдвэр дампуурч тэрээр усан доорх мина бүтээж эхэлжээ. Гэсэн ч 1847 онд тэрээр рейнжерүүдийн ахмадаад кольт бууны  том захилга авч үйлдвэрлэлээ Коннектикут мужийн  Уитней-Уиль хотноо сэргээсэн байна. Техас, Мексикийн  1845-1846 онуудын дайн энэ гар бууны эрэлтиг таслаагүй юм.

Хрущевын нууц илтгэл тавигджээ
 
1956 он: Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлын өглөөний хаалттай хуралдаан дээр Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Н.С. Хрущев “Нэг хүний дахин шүтлэг ба түүний үр дагавар” гэсэн дуулиантай, дөрвөн цагийн илтгэл тавьсан байна. Гуравдугаар сарын эхээр хэвлэлт зориулаагүй гэсэн цохолттой уг илтгэл тохимол болон намын байгууллагуудад тараагджээ. Гэвч гуравдугаар сарын 16-нд Хрущевын илтгэлийг өөрийн үгээр The New York Times сонин өгүүлсэн бөгөөд зургадугаар сард нь АНУ-ын Төрийн департамент илтгэлийг бүрнээр нь хэвлэсэн байлаа. Зөвлөлтөд  Никита Сергеевичийн Сталины гэмт хэргийг илчилсэн илтгэл түүнээс 33 жилийн дараа 1989 онд «Известия ЦК КПСС» сэтгүүлд анх хэвлэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж