Энэхүү солилцоо хүн бүхнийг гайхшруулсан ч аль аль багт нь хэрэгтэй зүйл байсан гэхэд болно. “Селтикс” мөн хамгаалагч Нейт Робинсонг Өрнөдийн баг руу илгээж, ирээдүйн драфтын эхний тойргийн эрх, бэлэн мөнгө авчээ.
Энэхүү солилцоо цонх хаагдахаас ердөө тавхан цагийн өмнө хийгдсэн аж. Перкинс өнгөрсөн жил шигшээ тоглолтод гэмтэл авч, багаа төвийн тоглогчгүй орхиж байсан бол энэ удаад “Бостон”-д хоёр О’Нил байгаа. Хэрэв тэд бэртэл гэмтэлгүй байвал Перкинсээс ч илүү плей-оффт хэрэгтэй юм. Энэ талаар “Чикаго Буллс” багийн дасгалжуулагч Том Тибодеу “Перкинс багтаа маш олон зүйл хийсэн. Тэр маш сайн тоглогч, сайн хамгаалагч. Гэхдээ түүний оронд сайн тоглогчдыг авсан байна. Тэгэхээр энэ солилцоо аль аль багуудад ашигтай зүйл болжээ” хэмээжээ.
“Оклахома” мөн энэ солилцооныхоо дараа “Шарлотт Бобкэтс” багаас Назр Мохаммедыг авч, оронд нь довтлогч ДЖ Уайт, ахмад хамгаалагч Морис Петерсон нарыг өгчээ. Харин “Селтикс” довтлогч Маркус Даниэлсийг “Сакраменто Кингс” рүү илгээж, оронд нь драфтын эрх, бэлэн мөнгө авчээ. Ямартай ч эдгээр солилцоонууд дундаас аль аль баг нь хүсч байсан зүйлээ авлаа. “Оклахома Сити Тандер” туршлагатай, сайн хамгаалалттай төвийн тоглогчтой болж байгаа бол “Селтикс” төвийн байрлалд тоглох тоглогчоо нэг бүр сонгож, мөн сэлгээгээ улам бүр зузаатгалаа.
Маргаангүй Шак тус багийн төвийн тоглогч. Харин сэлгээнээс нь Ненад Крстич, Жермайн Онийл, Сэмих Эрден.