Монголын ухаан төгс, оюун төгөлдөр, манлай ээжүүдийг ард олон дундаас нэрлэж, ажил үйл, алдар гавьяаг нь мөнхөлж, залуу үеийнхэнд үлгэр дууриалал болгох, түүнчлэн эмэгтэй хүнийг хүндэлж, дээдлэн уриалахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм. Нийт ард иргэдээс анкет бөглүүлэн авах байдлаар ээжүүдийн материалыг цуглуулан ерөнхий зохион байгуулагч, хөндөлөнгийн экспертүүдийн үнэлгээгээр шүүн, холбогдох мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн шалгаруулалтаар шилдэг ээжүүдийг тодруулан шагнах нь ээ.
Ирэх сарын 6-ны өдөр “Баянгол” зочид буудалд Энх жаргалант ижий, Оюун төгс ижий, Ачлал буянт ижий, Түмэн наст ижий, Энэрэнгүй үйлст ижий, Авьяас төгөлдөр ижий, Хичээнгүй зүтгэлт ижий, Энх мэнд төгс ижий гэсэн найман номинациар шалгаруулах бөгөөд шилдэг нэг ээжийг “Билэг төгс хатан ижий”-д өргөмжилөн цом, үнэ бүхий зүйлээр шагнаж алдаршуулах юм байна.