Сурагчдын дунд уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Сурагчдын дунд уралдаан зарлалаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Шилдэг цахим хуудас 2011” уралдаан зарлажээ. Өсвөр үеийнхний мэдээллийн технологийн сонирхол болон ур чадварыг нь нэмэгдүүлж, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэх зорилготой ажээ.

Сурагчид эх орон, боловсрол, танин мэдэхүй, байгаль орчны чиглэлээр заасан сэдвийн дагуу цахим хуудас зохиож, ирэх сарын 3-10-нд материалаа зохион байгуулагчдад өгөн өрсөлдөх юм байна. “Шилдэг цахим хуудас 2011” уралдаанд оролцох цахим хуудас монгол хэлээр зохиогдсон байх ба ёс бус үг хэллэг, утга агуулаагүй байх ёстой.

Шилдэг цахим хуудсыг ирэх сарын 12-нд тодруулж, 100-500 мянган төгрөг, мөнгөн цомоор урамшуулна. Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал сан”-гаас санаачлан, БСШУЯ, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж